Өнөөдрийн ханш: ¥ 26.69

Машин авах дараалал
       Хувь хүн,  байгууллага дамжихгүйгээр Та дуудлага худалдаанд үнээ шууд өгч оролцох тул ижил төрлийн машиныг зах зээлийн ханшийн
       дунджаас 5-20%-ийн хямд худалдаж авна      
      
Та засвар, будаг, замаск хийсэн эсвэл гүйлтийг нь ухраасан машиныг мэдэхгүй авах эрсдэлгүй.



1. Хүссэн машинаа хайх

      Програм автоматаар 3 хоногийн дотор япон улс даяар дуудлага худалдаанд орох бүх машиныг оруулсан байгаа. Өдөр бүр машин шинээр нэмэгдэх учир
      Та хүссэнээрээ машинаа сонгоно.
      Үүнд:
      - Брэнд,  загвар ( марк )
      - Үйлдвэрлэсэн он
      - Үнэлгээ
      - Гүйлт
      - Өнгө гэх мэт


2. Машины нийт үнэ бодох, сонгох
       Машины үнэ нь он , үнэлгээ , гүйлтээсээ хамаараад янз бүр байна.

       Машины жагсаалтаас ( Зураг-1 ) өөрийн сонгосон машин дээрээ дарж орно. Машины зургийн доод  ( Зураг-2 )  талд дуудлага худалдаагаар
       өмнөх өдрүүдэд  зарагдсан,  ижил  төрлийн үзүүлэлттэй машинуудын үнийн  жагсаалт  ( Зураг-3 ) гарч ирнэ.
       Тэндээс үнийн баримжаа  авч, машины зургийн баруун талд Та дуудах үнээ оруулна уу  гэсэн хэсэгт машин дуудах  үнээ оруулаад, 
       Үнэ бодох товчийг  ( Зураг-4 )  дарахад урьдчилгаа төлбөрийн дүн болон таны гар  дээр ирэх нийт үнийн дүн төгрөгөөр бодогдоно. Дараа нь Сонгох
       товчийг дарж та өөрийн сонголтондоо хийнэ.

 

3. Та сая төгрөг байршуулж дуудлага худалдаанд орох эрх авах

       Дээр бодогдсон үнэ болон машин таалагдаж байвал та 3 сая төгрөг байршуулаад дуудлага худалдаанд өөрийн сонгосон машинд хүссэн үнээрээ
       оролцоно.  Та хэдэн ч машинд оролцож болох ба хэрэв машинаа дуудлага худалдаанаас 30 хоногийн дотор авч чадахгүй бол  3 сая төгрөгөө
       шимтгэлгүй  буцааж авна.

       Дуудлага худалдаанд та манай компани дээр ирж цуг оролцох боломжтой.



4. Гэрээ байгуулж, захиалгын хуудас бөглөх

      Машины дуудлага худалдаанд оролцох эрхээ авсны дараа захиалгын хуудас бөглөж, манай компанитай гэрээ байгуулна.

      Гэрээнд захиалагч талыг хамгаалсан бүх заалт орсон байгаа. Нэг машины үйлчилгээний хөлс ---- мянган төгрөг байна.



5. Дуудлага худалдаанаас авсан машины урьдчилгаа төлбөр төлөх
   
      Японы дуудлага худалдаанаас таны сонгосон машиныг авсан тохиолдолд 1 хоногийн дотор та урьдчилгаа төлбөрөө төлнө.
      Урьдчилгаа төлбөрийн дүн нь дээр 3 -т  заасан үнэ бодох дээр гарч ирэх ба байршуулсан 3 сая төгрөг урьдчилгаа төлбөрт ороод явна.


6. Машин 35-45 хоногийн дотор Монголд ирнэ
     
      Дуудлага худалдаанаас машин авснаас хойш Монголд 35-45 хоногийн дотор  ирнэ.


7. Гааль болон онцгой албан татвараа төлж машинаа авах

      Та  манай менежерын хамт гааль дээр очоод, зохих татваруудаа төлсний дараа машинаа чингэлэгээс шууд хүлээж авна.
 
  Зураг-1  Машины жагсаалтаас сонгох

  Зураг-2   Сонгосон машины зураг харах
 
Зураг-3  Өмнөх өдрүүдэд зарагдсан машины үнээс баримжаа авах
 
Зураг-4  Үнэ бодох