Машин авахдаа анхаарах 7 чухал зөвлөгөө
Монголд машин худалдаж авах нь том хөрөнгө оруулалт байдаг. Доорх зөвлөмжүүдийг анхаарч, найдвартай тээврийн хэрэгсэл сонгоорой.1. Машины түүхийг шалгах
Автомашины VIN дугаараар Япон эсвэл Солонгосын түүхийг шалгаж, осолд орсон, усанд автсан, гүйлт бууруулсан эсэхийг мэдэж болно.
2. Гүйлтийг (километраж) шалгаарай
Хэт бага гүйлттэй хуучин машин болгоомжлууштай. Жишээлбэл, 2008 оны машин 40,000км гүйлттэй бол тохиромжгүй — хассан байж болзошгүй.
3. Механикийн үзлэгт оруулах
Мэргэжлийн механикчид хөдөлгүүр, хурдны хайрцаг, тормоз, доод эд анги зэргийг шалгаж өгөх нь ирээдүйд үүсэх зардлыг багасгана.
4. Бичиг баримтыг нягтлах
Гаалийн бичиг, эзэмшигчийн гэрчилгээ, татвар, даатгалын мэдээллийг нарийн шалга.
5. Жолоодлогоор туршиж үзэх
Тээврийн хэрэгслийг жолоодож үзэх нь дуу чимээ, хөдөлгүүрийн хариу үйлдэл, тоормосны мэдрэмж зэргийг мэдэх боломж олгоно.
6. Сэлбэг, үйлчилгээний боломж
Тухайн машины сэлбэг Монголд элбэг эсэх, үйлчилгээний төвтэй эсэхийг урьдчилан судал.
7. Үнэ ба ханшийн харьцуулалт
Ижил төрлийн машины үнийн дундаж ханшийг харьцуулж, хэт хямд бол сэжиглэх хэрэгтэй.
💡 Зөвлөгөө: Та манай сайтаар дамжуулан баталгаат худалдан авалт хийх боломжтой!